welcome

2011-04-12 - зөвлөмж

Ангилал: Зөвлөмж

Бизнес төлөвлөгөө бичих зөвлөмж

Та бизнесийн төлөвлөгөө бичих гэж байгаа бол урт хугацааны зорилго, зорилтууд, түүнд хүрэх арга хэрэгслүүд, чанар, зардал гэх мэт үзүүлэлтүүдийг батгаасан байх хэрэгтэй. Танай байгууллагын стратегитай холбоотой бусад мэдээллийг мөн багтаана: урт хугацааны зорилго, богино хугацааны төсөл, хөтөлбөрүүд, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний давуу тал, санхүүгийн баталгаа болон өрсөлдөх чадвар гэх мэт.

Бусад мэдээллүүд:

         Чанар/Хэрэглэгчдийн сэтгэл ханамж         Борлуулалт, Зах зээл, Хөдөлмөрийн зардал, Бүтээгдэхүүний зардал, Ашиг         Шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, судалгаа         Албан байрны байрлал, бизнесээ өргөтгөх төлөвлөгөө

Та хөрөнгө оруулагчдыг татахын тулд хангалттай мэдээлэл өгөх, тухайн салбарын өсөлт, хөгжил, ашигт байдлыг батлан харуулах замаар “ятгах” хэрэгтэй. Гэхдээ илт ятган сурталчлах бус, тоо баримт, статистикийн тусламжтайгаар хөрөнгө оруулагчдыг үнэхээр татах нь зүйтэй.

Англиар бизнес төлөвлөгөө бичихэд шаардагдах түлхүүр үгс

long-term / short-term targets- урт болон богино хугацааны зорилтууд= борлуулалт, зорилтот зах зээл, ажилчид гэх мэт тодорхой мэдээллүүд.

Our long-term goals include opening stores in California. Our short-term goal is to increase production at our new facilities.

Бидний урт хугацааны зорилгын нэг бол Калифорнид салбараа нээх явдал юм. Харин богино хугацааны зорилт бол шинэ байгууламжийнхаа үйлдвэрлэлийг өсгөх билээ.

launch projections-шинэ бүтээгдэхүүн гаргах төлөвлөлт = Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтрүүлж байгаа үед ийм төлөвлөлт гаргах бөгөөд үүнд тухайн бараа бүтээгдэхүүн зах зээлд гараад ямар үр дүнд хүрэх тухай тооцоолол юм.  

Our launch projections estimate that we will obtain 5% of market share in the first year.

Манай шинэ бүтээгдэхүүний урьдчилсан төлөвлөлтөөр бид эхний жилд зах зээлийн 5 хувийг эзлэх тооцоотой байна.

financial backing- санхүүгийн баталгаа= уг бизнес төлөвлөгөөг санхүүжүүлэх эх үүсвэрийн төлөвлөгөө

Financial backing is provided through an initial investment of $500,000.

Манай санхүүгийн баталгаа нь 500 000 долларын хөрөнгө оруулалтаар шийдэгдэнэ.

competitive advantage-өрсөлдөх давуу тал= бусад үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх танай бүтээгдэхүүний давуу чанарууд  

Our competitive advantage has been secured through multiple patents.

Манай бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нь олон патентын эрхээр баталгаажиж байна.

market share- зах зээл дэх байр суурь=танай бүтээгдэхүүний зах зээлд эзлэх хувь

We expect to obtain 15% market share in Canada within three years of launch.

Энэхүү бүтээгдэхүүнээ Канадад гаргаснаас хойш 3 жилийн дотор бид зах зээлийн 15 хувийг эзлэх төлөвтэй байна.

profit margin-ашгийн хэмжээ=зардлыг хассан ашгийн үзүүлэлт

At $29.99 the profit margin per item is approximately 35%.

Бараагаа 29,99 доллараар үнэлвэл нэгж бүрийн ашиг 35 хувьтай байна.

R & D costs-судалгааны зардал (Research and Development costs)

R & D costs will total $200,000 for the year.

Судалгааны зардал жилдээ 200 000 доллар байна.

to the point-шулуун, шууд

Please get to the point.

Шууд гол асуудалдаа орно уу.

potential market growth-зах зээлийн өсөлт=шинэ бүтээгдэхүүн гаргах зах зээлийн боломж

Our research shows potential market growth of 20% per year over the next five years.

Судалгаанаас үзэхэд, манай зах зээлийн өсөлт ирэх 5 жилд, жилд 20 хувь байх болно.

Та ямар ч зорилгоор уг төлөвлөгөө бичиж бай хамаагүй, уг төлөвлөгөө таны бизнест ашигтай байх болно. Гол нь энэхүү төлөвлөгөөг гаргахдаа зах зээлийн судалгаан дээр үндэслэх хэрэгтэй. Тухайн салбар, өрсөлдөгч, хэрэглэгчдээ судлах шаардлагатай.

Алхмууд:

Ерөнхий хэлбэр, агуулгаа гаргах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдад зориулан бичиж буй бизнес төлөвлөгөө нь голчлон 15-30 хуудастай байх ба гүнзгий судалгаа, дүн шинжилгээ, тоо баримттай байх нь чухал. Гол нь хөрөнгө оруулалтаас эргэн ирэх ашиг, өр тавьж байгаа бол эргэн төлөх төлөвлөгөө байх ёстой. Судалгаа, мэдээлэл цуглуулах. Энэхүү судалгаа нь дараах зүйлсийг хамрах ёстой:Нэвтэрч буй салбараа судлах, Ном, интернет зэргээс зах зээлийн өсөлт, салбарын байдал, цаашдын төлөв, хэрэглэгчдийн талаар судлах, Хэрэглэгчид, нийлүүлэгчид, өрсөлдөгчид, салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж салбарын судалгаа хийх Судалгаа, материалуудаа нэгтгэн, ерөнхий бүтцээ гаргахДүн шинжилгээ хийх, эрсдэл тооцох, шинэлэг талыг олж харах, шинэ санаа бий болохСанхүү. Бодитой, тодорхой төлөвлөлт гаргахын тулд мэргэжлийн хүнээр тооцоолол хийлгэж, хөрөнгө оруулагчдыг татах дүгнэлт гаргах хэрэгтэй.Дүгнэлт. Гол дүгнэлтээ хөрөнгө оруулагчдад эргэн очих ашиг, зээл эргэн төлөх төлөвлөгөө гэх мэт.Нягтлан үзэх.

Бизнес төлөвлөгөө нь таны бизнесийн анхдагч хүчин байх учир сэтгэл гарган хийх хэрэгтэй, гол нь үнэн бодит мэдээлэл дээр суурилсан байх ёстой.


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 17 » Нийт: 23
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax