2011-05-09 - Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?
Mэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?
Хаврын шалгалт хаяанд ирлээ. Ерөнхий боловсролын сургуулийг төгсөх ангийнхан ямар мэргэжил сонгох вэ? хэмээн толгойгоо гашилгаж буй байх.
Мэргэжлээ зөв сонгосноор ирээдvйн хувь заяа чинь гэрэлтэй байх болно. Аливаа ажил, мэргэжил бvхэн өөр өөрийн онцлогтой байдаг. Тухайлбал, эмч, сувилагч, багш, асрагч, худалдагч, vйлчлэгч, vсчин, гоо сайханч, менежер, орчуулагч, хөтөч гэх мэт ажил бол хамгийн тvрvvнд хvнтэй харилцах ажилд тооцогддог. Малчин, тариачин, ногоочин, биологич, геологич, байгаль хамгаалагч, газар зvйч зэрэг нь ургамал, амьтан, байгалътай харилцах ажил юм.
Харин оёдолчин, талхчин, барилгачин, замчин, жолооч, засварчин, цахилгаанчин, инженер техникч зэрэг нь техник, эд хэрэгсэлтэй харилцаж ажиладаг. Нарийн бичиг, төрийн албан хаагч, нярав, нягтлан бодогч, санхvvч, хуульч, эдийн засагч гэх мэт нь албан ажил. Тvvнчлэн дуучин, бvжигчин, жvжигчин, хөгжимчин, зураач, загвар зохион бvтээгч, мэргэжлийн тамирчин зэрэг нь онцгой авьяас, чадвар, нарийн мэргэшил шаарддаг ажил юм байна. Иймд мэргэжлээ сонгохдоо, тухайн мэргэжлийн онцлогт өөрийн зан чанар, авьяас чадвар тохирох эсэхийг сайтар харгалзах хэрэгтэй. Ирээдvйн мэргэжлээ зөв сонгохын тулд өөрийгөө сайтар таньж мэдэх хэрэгтэй.
Өөрийгөө танихын тулд:
- Мэдлэг боловсрол
- Ой тогтоолт
- Тооцоолон бодох чадвар
- Анхаарал төвлөрvvлэлт
- Манлайлах, хамтран ажиллах чадвар
- Хэл, ярианы чадвар
- Бичгийн чадвар
- Гарын ур, дvй
- Хөдөлгөөний эвсэл
- Гоо сайхан, орон зайн мэдрэмж зэргээ шалгаад vзээрэй. Ингээд мэргэжлээ сонгохдоо хvсэл мөрөөдлөө тодорхой болгох, онцлог зан чанараа vнэлэх, сонирхож байгаа, өөрт тохирох мэргэжлvvдийн жагсаалтыг жагсаагаад бич.
Мөн мэргэжил тус бvрийн тухай сайтар мэдээлэл цуглуулж, ойр дотнынхон болон мэргэжлийн хvнээс зөвлөгөө ав.
Тvvнчлэн эдгээр мэргэжлийн талаар олон талаас нь эргэцvvлэн бод. Сонгосон мэргэжлээрээ сурч эзэмших төлөвлөгөө гарга. Ингээд эцэг, эхтэйгээ сайтар зөвлөөрэй. Ингэснээр мэргэжлээ зөв сонгоход маш их тус дөхөм болох байх шvv.